Business Show
Ulaanbaatar
AI × ERP шийдлээр байгууллагын
өсөлтийг хурдасгая
Та бизнесээ дараагийн түвшинд гаргахад бэлэн үү?
Хэрэв байгууллагын үйл ажиллагааны процессууд, ажлын урсгал, нөөцийн удирдлага болон харилцагчийн харилцааг цогцоор нь харах боломжгүй бол бизнесүүд өрсөлдөөнд хоцрох эрсдэлтэй.
Асуудлын шийдэл нь зүгээр л “дижиталжуулах”-д бус, харин бизнесийн өсөлт, тэлэлттэй уялдан хөгжиж чаддаг зөв программ хангамжийн шийдлийг сонгоход оршдог.
Нэг платформ. Ухаалаг удирдлага. AI-д суурилсан дижитал шилжилт
Энэхүү арга хэмжээний үеэр бид Odoo 19-ийн шинэ AI боломжууд ба 70+ үндсэн модулиудын тусламжтайгаар Монголын бизнес эрхлэгчдэд түгээмэл тулгардаг асуудлуудыг автоматжуулалт болон хиймэл оюун ухаанаар хэрхэн шийдвэрлэж, байгууллагын дотоод дижитал шилжилтийг хэрхэн хурдасгаж байгааг дэлгэрэнгүй танилцуулах болно.
AI ашигласнаар ажилтнуудын бүтээмж 40%-р нэмэгдэг
Нийт үйл ажиллагааны үр ашиг 77%-р сайжирдаг
Арга хэмжээ: Монгол хэлээр.
Жич: Та заавал бүртгэл үүсгэсэний дараа тус арга хэмжээнд оролцох боломжтой.
Та эндээс юуг хүлээж болох вэ?
Энэхүү бизнес шоунаас та дараах зүйлсийг хүлээн авах болно:
Odoo 19 шинэчлэлт, онцлог давуу талууд
Хэрэглэгчдийн сэтгэгдэл, туршлагаас суралцах
Odoo Монгол багтай танилцах
Нэтворкингийн боломжууд
AI-тэй нэгдсэн цогц ERP шийдлийн бодит туршилт
Хөтөлбөр
[Өглөөний хөтөлбөр] Odoo-тай хамтаръя
Odoo түншлэлийн хөтөлбөрийн давуу талууд, хэрхэн элсэх болон Odoo-той хамт бизнесээ өсгөх боломжуудын талаар дэлгэрэнгүй танилцуулна.
Угталт
Бүртгэл, цай, кофе.
Түншлэлийн хөтөлбөрийн танилцуулга
IT компаниуд, санхүүгийн болон нягтлан бодох компаниуд, бизнесийн зөвлөхүүд, систем хөгжүүлэгчид болон системийн интеграцийн компаниудад зориулав.
Odoo 19: AI шинэчлэл
Odoo системийг Монгол хэл дээр бодитоор туршиж, хэрхэн ажилладгийг хамтдаа үзэцгээе.

Нэтворкинг / Түншээр элсэх
Салбарын мэргэжилтнүүдтэй танилцах, санал солилцох, Odoo нэвтрүүлэлтийн бодит кейс, амжилттай туршлагуудаас хуваалцах боломж.
[Үдээс хойших хуралдаан] AI × ERP шийдлээр байгууллагын өсөлтийг хурдасгая
Угталт
Бүртгэл, цай, кофе.Odoo 19 Танилцуулга & Демо
Odoo-ийн албан ёсны зөвлөх Odoo 19-ийн хамгийн сүүлийн үеийн боломж, шинэчлэлүүдийг биечлэн танилцуулж, системийн шууд туршилтаар дамжуулан бизнесүүд Odoo-г ашиглан дижитал шилжилтээ хэрхэн үр дүнтэй хэрэгжүүлэх бодит арга, стратегийг хуваалцана.
Түншүүдийн Панел Хэлэлцүүлэг
Монголын бизнесүүд хэрхэн хувьсан өөрчлөгдөж буйг хамтдаа нээцгээе. Салбарын тэргүүлэгчид стратегийн хамтын ажиллагаа, хамтын өсөлт, мөн бизнесээ ирээдүйд бэлэн байлгах талаар нээлттэй, бодит яриа өрнүүлнэ. Бид салбарын томоохон сорилтуудыг хамтын хүчээр хэрхэн даван туулж буй, мөн Та манай өргөжиж буй сүлжээнээс хэрхэн бодит үр ашиг хүртэх боломжтойг хуваалцах болно.
Амжилтын Түүх Хуваалцах
Odoo Бизнес Клиник
Odoo-ийн шийдэл болон системийн архитектур сонирхож буй бүх зочдыг манай зөвлөх уулзалтад урьж байна. Манай мэргэжлийн зөвлөхүүд ганцаарчилсан уулзалтын хэлбэрээр ERP нэвтрүүлэлт болон дижитал шилжилтийн явцад тулгарч буй төрөл бүрийн асуудалд бодит шийдэл, зөвлөгөө өгөх болно.

Хэрэв та:
![]()
Бизнес эрхлэгч эсвэл Энтрепренер
![]()
Санхүү болон Үйл ажиллагааны удирдлага
![]()
Бизнес болон Борлуулалтын менежер
![]()
Ложистик менежер
![]()
Tech & Business сонирхогчид

Эсвэл бизнес болон технологи хосолсон шийдэл сонирхож буй бол таныг оролцохыг
Хамтран ажиллах түншүүд
Coremind
Cubicsoft
Managewall
Харилцагчийн амжилтын түүх
Monos Ulaanbaatar
As the nation's largest pharmacy network, Monos Pharmacy pioneered several innovations, including the first "Pharmmarket" self-service pharmacy, "Senior Pharmacy," "Children's Pharmacy," and the "Pharmacy & Beauty" combo. They offer a 24-hour "1800-1883" hotline for comprehensive drugstore information, online health product sales, and delivery services. They've introduced groundbreaking initiatives like "Quick Doctor Consultation" and employ over 60% healthcare professionals, ensuring top-notch health services. Monos Pharmacy also provides a wide range of daily consumer products, healthy food, high-quality beauty and medical items, and mother and baby products, striving to bring global standards to Mongolia.
Enlight
2017 оноос автоматжуулалтын салбарт дэлхийд тэргүүлэгч брэнд болох Schneider Electric – ийн Монгол улс дахь систем интеграцийн албан ёсны түнш, 2024 оноос үйлдвэрлийн програм хангамжын дэлхийд тэргүүлэх брэнд AVEVA компаны Монгол улс дахь дистрибютор компаниар сонгогдон ажиллаж байна.
Odoo-ийн боломж, давуу талын талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Odoo Business Show-д яг одоо бүртгүүлээрэй!
and stay tuned!