#1001, City Tower
14200 Ulaanbaatar 25
منغوليا
المتوسط: 1 مستخدمين
Space Integrated Solutions LLC جاهز
Бид юу хийдэг вэ?
Спейс Интегрейтед Солюшнс ХХК нь байгууллагын бизнесийн үйл ажиллагааг автоматжуулах, оновчтой болгох зорилготой Odoo ERP системийн нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, интеграцийн үйлчилгээ үзүүлдэг технологийн компани юм. Манай мэргэшсэн баг нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай хамт олон бөгөөд байгууллагын хэрэгцээ, бизнесийн онцлогт тохирсон шийдлийг санал болгодог.
Бид Монгол Улсын хууль тогтоомж, татвар болон нягтлан бодох бүртгэлийн шаардлагад бүрэн нийцсэн ERP шийдлийг нэвтрүүлж, байгууллагын дотоод үйл ажиллагааг илүү үр ашигтай, ил тод, хяналттай болгоход дэмжлэг үзүүлдэг.
Спейс Интегрейтед Солюшнс ХХК нь байгууллагуудыг дижитал шилжилтэд амжилттай оруулах, бизнесийн процессыг автоматжуулах, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг дэмжих технологийн найдвартай түнш байхыг зорин ажилладаг.
Манай давуу тал
1. Олон улсын түвшний мэргэшсэн баг
Манай баг нь Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг цолтой туршлагатай инженерүүдээс бүрдсэн бөгөөд ERP нэвтрүүлэлт, системийн интеграцийн чиглэлээр мэргэшсэн.
2. Монголын бизнесийн орчинд нийцсэн шийдэл
Монгол Улсын хууль, татвар, санхүүгийн тайлангийн шаардлагад нийцсэн системийг байгууллагын онцлогт тохируулан нэвтрүүлдэг.
3. ERP-д суурилсан өргөтгөсөн интеграц
Манай шийдэл нь зөвхөн ERP системээр хязгаарлагдахгүй бөгөөд байгууллагын дотоод үйл ажиллагааг сайжруулах бусад технологитой уялдан ажилладаг.
Odoo ERP-тай интеграцлагдсан VoIP / IP-PBX дуудлагын сервер
Ажилтны цаг бүртгэлийн мобайл аппликейшн
Гуравдагч системүүдтэй API интеграц болон автоматжуулалт
4. Нэг цэгийн үйлчилгээ
ERP системийн зөвлөх үйлчилгээ, нэвтрүүлэлт, хөгжүүлэлт, сургалт, дэмжлэг-ийг цогцоор нь үзүүлдэг.